"Ноёд" группын удирдлага Г.Буяндорж нарыг шүүх хурал өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд болно.
Нийслэлийн прокурорын газраас Г.Буяндоржийг Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс баяжмал авч өгөх нэрээр БНХАУ-ын иргэдээс 1,2 сая ам.доллар залилсан, иргэн С.Билэгтээс "Ноёд констракшн" компаниа эргүүлэн авах гэж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн зэрэг хэрэгт буруутгаад байгаа. Мөн шүүхэд нөлөөлж, хууль бус шийдвэр гаргуулсан, бусдыг онц ноцтой хэрэгт гүтгэж нэр хүндэд нь халдсан хэрэгт шүүгдэгчээр татаад байгаа юм.
Д.ЖАРГАЛ