Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Ляонин мужийн хамтарсан бизнес форум долдугаар сарын 31-нд буюу маргааш болно. Энэхүү хуралдааны хүрээнд хоёр орны хоорондох худалдаа, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилгоор Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Монгол улс дахь БНХАУ-ын Элчин Сайдын Яам, Ляонин мужийн Гадаад улс орнуудтай найрамдал хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран Монгол-Хятадын бизнес форумыг зохион байгуулахаар бэлтгэл ажлуудыг эхлүүлээд байна.
БНХАУ-ын Ляонин мужийн Гадаад улс орнуудтай найрамдал хамтын ажиллагааны нийгэмлэгийн орлогч дарга мөн Бүх Хятадын Төрийн зөвлөлийн эдийн засгийн хорооны дарга Ван Вэ Жун тэргүүтэй төлөөлөгчид ирж оролцох юм.
Форум МҮХАҮТ-ын 507 тоотод 10.00 цагаас эхэлнэ.
Б.ЭНХ