Спорт аяллын УАШТ болно

Хуучирсан мэдээ: 2014.07.30-нд нийтлэгдсэн

Спорт аяллын УАШТ болно

Аяллын спортоос төрсөн анхны Гавьяат дасгалжуулагч Б.Жиандоржийн нэрэмжит спорт аяллын УАШТ-ийг наймдугаар сарын 01-03-ны өдрүүдэд "Нийтийн биеийн тамир, спорт аяллын баяр” болгон Гачуурт дахь Туулын таван салаанд зохион байгуулах гэж байна. Тэмцээнд оролцох баг тамирчдаас гадна хүндэтгэлийн арга хэмжээнд уригдан очсон хүндэт зочид, ахмад аялагчдын дунд төрөл бүрийн тэмцээнүүд аж.

Харин Адал явдалт спорт аяллын холбооноос зохион байгуулах спорт аяллын мастер,улсын цолтнуудын нэрэмжит Өсвөр үеийн спорт аяллын УАШТ есдүгээр сарын 26-28-нд болох юм байна.

Б.БАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж