CNN телевизийн алдартай хөтлөгч Дон Лемон өөрийнхөө тухай бичсэн номондоо олон жилийн турш олноос нууж явсан нууцаа дэлгэлээ. Тэрбээр ижил хүйстэн гэдгээ зарлахаар шийджээ. “Мэдээж хүмүүсийн хандлага өөрчлөгднө. Цөөнгүй хүн намайг үзэн ядна. Гэхдээ ямар ч хүн би хэн бэ гэдгээ үнэнээр нь хэлэх шиг сайхан зүйл байхгүй” хэмээн тэрбээр өгүүлэв. Түүний шинэ ном ирэх сард худалдаанд гарах юм.
Номын нэр “Transparent” Сэтгүүл зүйн салбарт хөлөө олж, өнөөдрийн байр суурийг олж авах гэж зүтгэсэн он жилүүдийнхээ тухай өгүүлснээс гадна тэрбээр эцэггүй өссөн хүүхэд нас, бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан балчир насны амьдралаа анх удаа дэлгэж байгаа юм. 45 настай сэтгүүлч, хөтлөгч Дон дэлхийд алдартай том телевизэд 2003 оноос ажиллаж эхэлжээ. Түүнийг амралтын өдрүүдийн оргил цагаар цацагддаг мэдээллийн хөтөлбөрийн хөтлөгч гэдгээр нь үзэгчид сайн мэднэ.