Гурван сая толгой мал даатгалд хамрагджээ

Хуучирсан мэдээ: 2014.07.29-нд нийтлэгдсэн

Гурван сая толгой мал даатгалд хамрагджээ

Хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн нэг бол Малын индексжүүлсэн даатгал төсөл. Тэгвэл 2013 оны байдлаар манай улсын нийт 40.9 сая малын 3 сая 491 мянга гаруй толгой мал энэ даатгалд хамрагдсан байна. Энэ нь нийт малын 8.5 хувийг эзэлж байгаа аж. Даатгалд хамрагдаж байгаа малын төрлийг харахад эрсдэлд өртөмтгий байдал болон малын тоогоо харгалзан хонь, ямааг ихэвчлэн даатгалд хамруулж, даатгуулж байгаа тухайн төрөл малынхаа үнэлгээг харьцангуй бага үнэлгээгээр сонгон даатгуулж байна.

Малын индексжүүлсэн даатгал төслийг хэрэгжүүлж эхэлсэн 2006 оноос хойш МИД-ын бүтээгдэхүүний борлуулалтыг долоон удаа хийж, таван удаа нөхөн төлбөрийг олгосон байна.

 Л.ДЭЛГЭР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж