НҮБ Украины зүүн хэсэгт амь үрэгдэгсдийн тоог нэрлэв

Хуучирсан мэдээ: 2014.07.29-нд нийтлэгдсэн

НҮБ Украины зүүн хэсэгт амь үрэгдэгсдийн тоог нэрлэв

Фото: Timothy A. Clary / AFP

 

Украины зүүн хязгаарт хүчний ажиллагаа явуулж эхэлсэн дөрөвдүгээр сарын эхнээс 1100 орчим хүн амиа алдаж, 3,5 мянган хүн шархаджээ. Дэлхийн хамтын нийгэмлэгийн Хүний эрхийн Дээд комиссарын газрын мониторингийн ээлжит илтгэлд энэ тухай өгүүлсэн ба баримт нь зургадугаар сарын 8-наас долдугаар сарын 15 хүртлэх үеийг голчлон хамруулсан байна.

 

Донецк, Луганск мужуудад хүчнийхэн болон сайн дурын цэргийнхэн хүнд зэвсгийг суурин газруудад хэрэглэж байгааг НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар Нави Пиллэй тэмдэглэв. Сөргөлдөгч талууд  энгийн иргэдийг хөнөөхгүй байх талын бүх арга хэмжээг авах хэрэгтэйг тэр сануулав. “Иргэний дэд бүтцийн сүйрэл эвдрэл нь нөхцөл байдлаас үл хамааран  олон улсын хүмүүнлэгийн эрхийг зөрчсөнд тооцогдоно” гэж Пиллэй хэллээ.

 

 

Хүчирхийллийн бүсээс зуугаад мянган хүн дүрвээд байгаа нь улс орны бусад бүс нутагт сөрөг нөлөө үзүүлж байгааг илтгэлд тэмдэглэжээ. Олон улсын ажиглагчид “зэвсэгт бүлэглэлүүд” хянадаг бүс районд хууль үйлчлэхгүй болсныг зааж байна. Хүмүүсийг хулгайлах, тамлан зовоох, цаазлах зэрэгт  тэднийг уг илтгэл буруутган тэмдэглэжээ. НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газрын ажиглагчдын 39 хүнтэй бүлэг гуравдугаар сарын дунд үеэс Украинд ажиллаж байна. Энэ хугацаанд тэд дөрвөн илтгэл бэлтгэжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж