УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар Дархан-Уул аймгаас сонгогдсон. Тэрбээр тойргийнхоо сувилагч бүсгүйчүүдэд олон улсын сувилагч нарын баярын өдрөөр сарнай цэцэг илгээсэн гэнэ. Энэхүү тэмдэглэлт үйл явдал өнгөрсөн пүрэв гаригт тохиосон билээ. Драханд 531 сувилагч, бага эмч ажилладаг юм байна. Эдгээр сувилагчдад баярын халуун мэнд хүргэн сарнай бэлэглэсэн эрхэм гишүүнд сувилагч бүсгүйчүүд ихэд талархаж байгаа гэсэн. Ямартай ч төрийн түшээ маань сувилагчдын сэтгэлийг хөдөлгөж чадсан бололтой.
Эх сурвалж: “Улс төрийн тойм” сонин