Бүртгүүлээгүй малчдад урамшуулал олгохгүй

Хуучирсан мэдээ: 2014.07.29-нд нийтлэгдсэн

Бүртгүүлээгүй малчдад урамшуулал олгохгүй

Ноосны урамшуулалд багтахын тулд ирэх сарын 15-наас өмнө бичиг баримтаа бүрдүүлж, холбогдох газруудад бүртгүүлсэн байх шаардлагыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас анхааруулж буй юм. 

Засгийн газрын тогтоолоор “Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс шир, хонины ноос, тэмээний ноос бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ыг батлан гаргасан. Энэ тогтоолын дагуу энэ оноос эхлэн малчин, мал бүхий этгээд нь хоршооны гишүүн байх, мөн малчин өрхийн баталгааны тэмдгийг ноос хүлээн авсан баримтан дээр даран холбогдох газруудад өгөх гэнэ. Малчдад доорх шаардлагыг нь  тавьж байгаа бөгөөд аль нэг нь зөрчигдсөн, эсвэл заасан хугацаанд “Мал хамгаалах сан”-д бүртгүүлээгүй тохиолдолд урамшуулал олгохгүй гэнэ.

 

  1. Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд малаа хамруулсан байх
  2. Стандартын шаардлага хангасан ноосыг төрлөөр нь 50, 100 кг-аар савлаж бэлтгэх
  3. Мал аж ахуйн хоршооны гишүүн байх
  4. Харьяа дүүргийнхээ ноосны бие төлөөлөгчид ноосоо тушаах /улсын үйлдвэрт/
  5. Малчин, мал бүхий этгээд нь данс бүхий банкиндаа хүсэлт гаргах, эсвэл шинээр урамшуулал хүлээн авах данс нээлгэнэ.
  6. Ноосны бие төлөөлөгч ноос хүлээн авсан баримтыг 3 хувь үйлдэх ба 1 хувийг өөртөө үлдээнэ. / Энэ баримтанд малчин өөрийн харилцах банкны нэр, данс дугаараа бичиж малчин өрхийн баталгааны тэмдгийг дарна. /
  7. Малчин 2 хувь баримт авч нэг хувийг өөртөө, нэг хувийг урамшуулалд хамрагдах хүсэлтийн хамт харьяа дүүргийнхээ Тамгын газарт ХАА-хариуцсан мэргэжилтэнд хүлээлгэн өгнө. /урамшуулал авах малчин бүртгүүлэхдээ иргэний үнэмлэхтэйгээ очих ба, ХАА-мэргэжилтэн овог нэр, регистрийг падаантай нь тулгаж авна./

М.ЯЛАЛТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж