Монгол Улсын орчин үеийн дипломат албаны 100 жилийн ойд зориулсан “Геополитикийн шинэ нөхцөл байдал: судлаачдын үзэл бодол” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр 09.30 цагаас ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд эхэллээ. Тус бага хурлыг Монгол Улсын Гадаад харилцааны яам, Геополитикийн хүрээлэн хамтран зохион байгуулж байгаа юм. Хуралд шинжлэх ухааны доктор, хошууч генерал Д.Мягмар, түүхийн ухааны доктор, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Чойнхор, хууль зүйн ухааны доктор, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Ж.Энхсайхан, эдийн засгийн ухааны доктор Ч.Хашчулуун, Л.Цэдэндамба нар геополитикийн гол асуудлуудаар илтгэл тавих ажээ.
Л.Цэцэгмаа