Хуучирсан мэдээ: 2014.07.28-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн М.Зоригт аавынхаа нутагт буюу Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын түүхт 90 жилийн ойн баяр наадамд оролцлоо. Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ аварга ч бас тус сумын баяр наадмын хүндэтгэлийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн юм. УИХ-ын гишүүн М.Зоригт хэлэхдээ "Бат-Эрдэнэ гишүүн бид хоёр хаана ч явсан хамт л явж байдаг юм. Учир нь манай хоёр айл хөршүүд ба зусланд гарсан ч,ордонд орсон ч хөршүүд ёстой л эр хоёр загал гэдэг шиг л хамт байдаг хүмүүс хэмээжээ. Юутай ч баяр дээр нь баяр нэмж очсон эрхэм гишүүдийг нутгийн зон олон хүндэтгэн хүлээж авсан юм.

УИХ-ын гишүүн М.Зоригт энэ сарын сүүлийн өдрүүдэд Засгийн газраас байгуулагдсан хилийн менежментийг сайжруулах ажлын хэсгийн хамт Монгол, Хятад хоёр улсын хэлэлцээр тэдгээрийн дэглэмийн тухай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах саналаар "бичигт" болон "зүүн хатавч" боомтуудад ажиллана.

Д.ОДНОО

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж