Харшил таныг зовоосоор л байна уу?

Хуучирсан мэдээ: 2014.07.28-нд нийтлэгдсэн

Харшил таныг зовоосоор л байна уу?

Eruulmend.mn

• Хэрвээ та харшилтай бол цонх хаалгаа аль болохоор хаалттай байлгаарай. Ингэснээр гаднаас цэцэгс болон ургамалын тоос орж ирэхээс сэргийлдэг.

• Гадагш гарсны дараа хувцас, гутал, үсэнд жижиг тоос шороо ургамалын тоос наалдсаар байдаг. Иймд хувцасаа сольж, усанд орох хэрэгтэй.

• Хүнсний ногоо жимс, ялангуяа усан үзэм, алим, жүрж, помидор зэрэг хэрэглэх нь харшлын үед илрэх зовиурыг багасгадгийг судлаачид нотолжээ. Иймд та өдөр бүрийн хоол хүнсэндээ ядаж нэг жимс юмуу хүнсний ногоо хэрэглэж байгаарай.

• Хамраа зайлах нь хамарт агуулагдах нян, өтгөн салстыг цэвэрлэх төдийгүй, хамар битүүрэлтийг багасгадаг. Иймд өдөр бүр хамраа бүлээн усаар зөөлөн угаавал тустай.

• Харшлаасаа болоод хамар тань битүүрээд байвал уураар утахад үр дүнтэй. Халуун ууранд толгойгоо бүтээж суух юмуу халуун ванн, саунд ороход таны зовиурыг багасгана

• Өдөрт ус, жүүс бусад шингэн зүйлсийг их хэрэглэхэд хамрын нус, салсыг хурдан гадагшилахад тусалдаг.

• Тамхины утаа нь нүд, хамар загатнах, хамар битүүрэхийг улам ихэсгэдэг. Иймд та аль болох тамхины утаанаас хол байх хэрэгтэй

• Зарим харшилтай хүмүүст зүү эмчилгээ өндөр үр дүнтэй байдаг. Ялангуяа хамрын харшилд үр нөлөө нь илүү байдаг байна.

Мэдээллийг бэлтгэсэн: Ө.Отгонжаргал

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж