Мөн дүрвэгсэд Ливанаас Израильд нэвтрэх үеэр дөрвөн хүн алагдсан байна. Ливаны цэргийнхэн тэднийг зогсоохыг оролдсон юм. Палестинчууд тавдугаар сарын 15-нд Сүйрлийн гэж нэрлэсэн Накба өдрийг тэмдэглэж байгаатай Израйль руу орох гэж оролджээ. Энэ өдөр 1948 онд Израиль улс байгуулагдан асар олон палестинчууд нутгаа орхин нүүж байсан юм. ”Манай газар нутгийг өг” гэсэн уриаг тэд барьж явжээ. Мөн энэ өдөр Иордан голын баруун эрэгт араб, израилиудын хооронд мөргөлдөөн гарсан. Тель-Авив хотноо Израилийн арабууд ачааны машинаар 15 машиныг мөргөн нэг хүн амиа алдаж, 17 хүн гэмтсэн байв. Дугуй хагарч машины жолоо алдагдсан гэж жолооч нь хэлж байгаа ч цагдаагийнхан үүнийг террорист үйлдэл гэж үзжээ.
"Ардын эрх" сонин