Samsung 105 инчийн TV-гээ худалдаанд гаргалаа

Хуучирсан мэдээ: 2014.07.28-нд нийтлэгдсэн

Samsung 105 инчийн TV-гээ худалдаанд гаргалаа

Өмнөд Солонгосын Samsung компани 105 инчийн хүнхэр дэлгэцтэй UlitraHD TV-гээ албан ёсоор худалдаанд гаргажэээ.

Уг TV нь дэлхийн хамгийн том хүнхэр дэлгэцтэй UHDTV болж байгаа юм. Аварга том дэлгэц бүхий өндөр нягтаршилтай гайхалтай дүрслэл бүхий уг TV-г 120 мянган ам.долларын үнээр борлуулах ба урьдчилсан захиалга авч эхлээд байгаа юм байна.

Энэхүү үнэ нь үнэт металл ороогүй хэрнээ ийм өндрөөр үнэлэгдсэн анхны TV болгож, дээд амжилт мөн тогтоож байгаа юм.

LG компани 105 инчийн TV-гээ 70 мянган ам.доллараар худалдаанд гаргах тухай мэдээлээд байгаа юм.

Т.БИЛГҮҮН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж