National Geography of Mongolia
Биеийн урт 180-240 см, сэрвээ орчим өндөр 90-150 орчим см, хойд тавхайн урт 13-30 см, сүүлийн урт 6-21 см. Бие гүйцсэн эр баавгай 140-400 кг, эм 100-210 кг жинтэй байдаг. Гавлын ясны урт 258-378 мм. Хүрэн баавгайн үс урт, сахлаг, зөөлөн байдаг. Чих богино, дугуйвтар. Өнгө хувирамтгай боловч ихэвчлэн хүрэн байдаг. Хөл, нуруу, хажуу тал хар хүрэн өнгөтэй.
Байгаль цаг уурын онцлогоос шалтгаалан 10-11 сараас 3 заримдаа 5 сар хүртэл, 5-6 сар ичнэ. Идэш тэжээл элбэгтэй жил 11 сарын сүүлээр ичдэг. Ичээ гол төлөв унанги мод ихтэй газарт, хадны завсар байна. Ороо нийллэг 6-р сараас 7-р сард болно. Эвш хээлээ 180-220 орчим хоног тээж, ичээндээ байх үедээ 1, 2 сарын хооронд 1, голдуу ихэр, хааяа 4 хүртэл тооны бамбарууш гаргана. Бамбарууш төрөх үедээ 350-500 гр жинтэй, нүдээ нээгээгүй, нүцгэн байдаг.
Гэрэл зургийг Sanchez