Донецк хот их буугаар буудсаны дараа.Фото: Alexander Khudoteply / AFP
Өөрийгөө зарлан тунхагласан Донецк ард улсын төлөөлөгч нар Донецк хотыг хүчнийхэн фосфорын бөмбөгөөр бөмбөгдсөн тухай мэдээлэв.
Тэдний хэлснээр, Донецкийн Петровск районы төмөр замын Мандрыкино станцыг бөмбөгдсөн ба бүтэн шөнийн турш Петровск ба Кубышевын районуудыг их буугаар буудсан байлаа. Хотын дээгүүр нисгэгчгүй онгоцнууд нисч байсны нэгийг сайн дурынхан сөнөөсөн байна.
Байлдаан Донецк хотын захын дүүргүүдэд болсон ба босогчдын байрлалыг хүчнийхэн “Град” төхөөрөмжийн пуужингаар бууджээ.
Өмнө нь тэд фосфорын бөмбөгийг хүчнийхэн хэрэглэсэн тухай мэдэгдэж байлаа. Энэ төрлийн бөмбөгийг Женевын конвенциар хориглосон юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР