Японы мэргэжлийн сүмогийн Нагоя башёд түрүүлж, дээд зиндааны барилдаанд 30 дахь түрүүгээ хүртээд буй их аварга Хакухо өнөөдөр эх орондоо ирэх юм байна.
Тэмцээний сүүлийн өдөр буюу өчигдөр мэргэжлийн сүмогийн 69 дахь Их аварга Хакүхо 70 дахь аварга Харүмафүжитэй /10-5/ барилдаж давснаар долдугаар сарын башёг 13 ялалтаар тэргүүлсэн юм. Их аварга Хакүхо М.Даваажаргал ийнхүү 30 дахь түрүүгээ хүртсэнээр амжилтаараа домогт их аварга Чиёонофүжи (31), Тайхо (32) нарын ард бичигдэж байгаа юм.
Б.БАТ