Бакугийн дэвжээнээс дөрвөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2014.07.28-нд нийтлэгдсэн

Бакугийн дэвжээнээс дөрвөн медаль хүртлээ

Б.Одончимэг, П.Орхон нар мөнгө, Э.Нарангэрэл хүрэл медаль авчээ

Азербайжаны Баку хотод болсон Г.Алиевийн дурсгалд зориулсан "Алтан гранпри" тэмцээн өндөрлөлөө. 26 орны 260 гаруй тамирчин оролцсон уг тэмцээнд эрэгтэйчүүдээс 97 кг-д барилдсан олон улсын хэмжээний мастер Д.Хүдэрбулга хүрэл медаль хүртсэн байна. Ингэснээр долоо дахь удаагаа болж буй тэмцээнээс манай эрэгтэйчүүд анхны медалиа авлаа. Монголын тамирчдаас эмэгтэйчүүдийн ангилалд манай зургаан бөх хүч үзсэн байгаа. Тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн болж манай 6 бөх барилдсанаас 4 бөх нь медалийн төлөө барилдаан хийж 55 кг-ын жинд П.Орхон, 69 кг-ын Б.Одончимэг жинд нар мөнгө, 48 кг-ын жинд Э.Нарангэрэл хүрэл медаль хүртэж сайхан амжилт гаргаж өнгөрсөн жилийн амжилтаа давтав. Энэ тэмцээнээс Б.Одончимэг урьд нь мөнгө, хүрэл медаль авч байжээ. Манай эмэгтэй бөхчүүд барилдааны эхнээс санаачилгыг авч барилдаж барилдааны төгсгөлийг сайн хийж байсан бол илүү өндөр амжилт гаргаж тэр ч бүү хэл алтан медаль авах бүрэн боломжтой байлаа.

48 кг-ын жинд Э.Нарангэрэлийн оросын бөх Е.Востриковатай, 69 кг-ын жинд Б.Одончимэгийн украиний бөх Алёна Махинятай хийсэн барилдаан сонирхолтой сайхан болж үзэгчдийн талархлыг хүлээж байлаа. Энэ тэмцээнд Азербайжан, АНУ, Беларусь, Болгар, Бразил, Грек, Гүрж, Иран, Испани, Итали, Казахстан, Канад, Киргиз, Латви, Молдав, Монгол, Польш, ОХУ, Словак, Тажик, Узбек, Украин, Унгар, Финланд, Швед, Япон зэрэг 26 орны 260 гаруй бөх барилджээ. Энэ тэмцээн нь зарим бөхчүүдийн хувьд ирэх есдүгээр сард Узбек улсын Ташкент хотод ДАШТ-ний өмнөх том сорилго болжээ.


Эмэгтэй чөлөөт бөх


48 кг

1. Мария Стадник /Азербайжан, олимпийн мөнгө, хүрэл, ДАШТ-ний алт, мөнгө, европийн аварга шалгаруулах тэмцээний дөрвөн алтан медальт/
2. Елена Вострикова /ОХУ/
3. Эрдэнэсүхийн Нарангэрэл /”Хангарьд” клуб/
3. Юки Ирие /Япон/
 

53 кг

1. Мария Преволараки /Грек, ДАШТ-ий хүрэл медальт/
2. Надя Шишко /Беларусь/
3. Нанами Ирие /Япон/
3. Жылдыз Ешимова Туртбаева /Казахстан, ДАШТ-ний хүрэл медальт/
 

55 кг

1. Чихо Хамада /Япон/
2. Пүрэвдоржийн Орхон /”Алдар” спорт хороо/
3. Катерина Гансар /Беларусь/
3. Хэлэн Луис Марилиус /АНУ, ДАШТ-ий мөнгөн медальт/
 

58 кг

1. Жанна Василенко /Украин, ДАШТ-ний алт, хүрэл медальт/
2. Маркензи Раган Аллисон /АНУ/
3. Эмесе Барка /Унгар, ДАШТ-ий хүрэл медальт/
3. Аяако Ито /Япон/
 

60 кг

1. Юлия Раткевич /Азербайжан, олимпийн хүрэл,
ДАШТ-ний мөнгө, хүрэл, хошой алтан медальт/
2. Касуки Сакагами /Япон/
3. Мариит Петро Олли /Финланд/
3. Жанна Малин Матссон /Швед/


63 кг

1. Елена Пирожкова /АНУ, ДАШТ-ний алт, мөнгө, хүрэл медальт/
2. Юрико Ито /Япон/
3. Юлия Ткач /Украин, европийн аварга/
3. Ирина Богданова /ОХУ/


69 кг

1. Мария Анна Франссон /Швед, дэлхийн аварга/
2. Бадрахын Одончимэг /”Алдар” спорт хороо, ДАШТ-ний хүрэл медальт/
3. Лаура Скужина /Латви/
3. Алёна Махиня /Украин/


75 кг

1. Хирое Сузуки /Япон, азийн аварга/
2. Аделина Грей /АНУ, ДАШТ-ний алт, хүрэл медальт/
3. Станка Златёва /Болгар, олимпийн хошой мөнгө, ДАШТ-ний таван алтан медальт/
3. Василиса Марзалюк /Беларусь, ДАШТ-ний хүрэл медальт/
 

Д.Өлгийсайхан /МЧБХ/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж