Хар тамхи хэрэглэсэн, хадгалсан, борлуулсан хэрэгт сэжигтнээр татагдан шалгагдаж байгаа Г.Сарангэрэл нарын таван хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр 13.00 цагт Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1-р шүүхэд эхэлнэ. Уг хурал энэ сарын 16-нд товлогдсон байсан ч өмгөөлөгч Ц.Баасандорж хавтаст хэрэгтэй танилцаж амжаагүй шалтгаанаар хойшилсон юм.
Г.БОЛОР