Sony Ericsson ухаалаг утсаа танилцуулав

Хуучирсан мэдээ: 2011.05.17-нд нийтлэгдсэн

Sony Ericsson ухаалаг утсаа танилцуулав

Албан ёсоор саяхан танилцуулагдсан энэ хоёр загвар нь гадна талаасаа адил загвартай, харин нэг нь нэмэлт гартайгаараа ялгаатай
юм. Xperia mini загвар нь 88гр жинтэй, 83х50х16мм хэмжээтэй, дэлгэц нь
хуруу мэдрэгчтэй бол Xperia mini pro загвар 120гр жинтэй, 90х52х17мм
хэмжээтэйгээс гадна нэмэлт QWERTY гартай. Хоёр загвар хоёулаа 1ГГц
хурдтай Qualcomm Snapdragon процессортой, Google Android 2.3 үйлдлийн
системтэй. Зурагдахаас хамгаалагдсан 2,55 инчийн Reality Display нь
320х480 пикселтэй, GSM, UMTS, Wifi, Bluetooth-ээр холбогдох боломжтой.
128Mb хүртэл санах ой, microSD карт унших порт, ФМ хүлээн авагч гэх
мэтээр бүрэн тоноглогдсон юм байна.

Камер нь л гэхэд 5Mpixel-тэй, автомат
фокус тохируулах, HD видео(720p) бичлэг хийхээс гадна хүний царай болон
инээмсэглэлийг мэдрэх чадвартай юм байна.

Ухаалаг утсанд байх шаардлагатай бас нэг
чухал үзүүлэлт бол Facebook дээр ажиллах боломжийг хангах явдал.
Хэрэглэгч утасныхаа цэснээс шууд Facebook рүү орж, зурагаа оруулах,
коммент бичих, хөгжим тоглуулах, календарь дээрээ тэмдэглэл хийх гэх мэт
үйлдлүүд хийх боломжтой юм байна.

Харин Xperia-ийн өмнөх загварууд болох
Arc болон Neo дээр Facebook-тэй ажиллах боломж үйлдлийн системийг нь
шинэчлэсний дараа нээгдэх юм байна.

www.likeit.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж