Human Rights Watch байгууллага Украины армийг “Град” төхөөрөмжөөр оршин суугчдын районыг буудаж байна гэж сэжиглэв.
Украины сайн дурынханд Польшоос хуягт хантааж оруулж ирвэл шоронгийн ялаар шийтгэх болж байгаа тухай "Украинская правда» сонин мэдээлэв.
АНУ ойрын үед Украинд НАТО-гийн гишүүн биш мөртлөө онцгой давуу эрх бүхий түнш гэсэн статусыг өгнө хэмээн Украины Аюулгүй байдлын албаны гадаад тагнуулын газрын удирдагч Николай Маломуж мэдэгджээ.
Пуужингийн буудлага, дэлбэрэлтүүд Донецкийн зарим районд сонсогдож хонов.
Лисичанск хотын захиргааны байран дээр Украины тугийг хатгаснаа хүчнийхэн Петр Порошенкод мэдэгдлээ.
Донецкийг гурван талаас нь бүсэлснээ хүчнийхэн мэдэгдэв.
Засгийн газрын тэргүүн огцорсноор Украин “удирдлагагүй” болон хувирч байна хэмээн Дээд радын депутат Виктор Пилипишин мэдэгдэв.
Манай Засгийн газарт цалинг юугаар төлөх, маргааш хуягтуудаа юугаар цэнэглэх, амь үрэгдэгсдийн ар гэрт ямар мөнгө төлөх асуудлуудад хариулт алга. Эвслийг задраалаа. Өнөөдөр төсвийн орлогыг оруулах хуулиуд нь унасан байнаа хэмээн огцорсон ерөнхий сайд Арсений Яценюк мэдэгдлээ.
Горловкад 150 хоригдлуудыг сайн дурынхан чөлөөлжээ гэж Украины Аюулгүй байдлын албанаас мэдэгдлээ.
Украины ерөнхий сайд Арсений Яценюк огцорч буйгаа зарлав. Өмнө нь парламентын эрх баригч эвсэл задарсан байлаа.
Хүлээн зөвшөөрөгдөгөөгүй Донецк Оросоос байгалийн хий авахыг хүсч байна. ДАУ-ын лидер Валерий Болотов Украины армийн эсрэг зогсохын тулд бүрэн хэмжээний дайчилгаа зарлав. Гэхдээ түүнийг сайн дурын үндсэн дээр явуулах гэнэ.
Байлдааны бүсэд 800 км зам эвдэрсэн ба түүнийг сэргээн засахад 1,8 тэрбум гривен хэрэгтэй гэж Укравтодор компани үнэлж байна.
Донбасс дахь байлдааны ажиллагааны зураг, долдугаар сарын 24-ны байдлаар
Бэлтгэсэн Ш.МЯГМАР