Ливийн хэвлэлийн төлөөлөгч амь үрэгдэв

Хуучирсан мэдээ: 2011.05.17-нд нийтлэгдсэн

Ливийн хэвлэлийн төлөөлөгч амь үрэгдэв

Ливийн нийслэл Триполь хотын тагнуулын төв байгууллагын барилгыг тавдугаар сарын 15-нд НАТО-гоос бөмбөгдөх үед тус улсын батлан хамгаалахын хэвлэлийн төлөөлөгч, хурандаа Милад Хуссейн ал-Фигхи өртөж, амиа алджээ. Тагнуулын газрыг бөмбөгдөхөөс өмнө НАТО Триполь хотын баруун өмнөд хэсэг дэх Бир ал-Ганам, ал-Эгила зэрэг газруудыг онилж, гал нээсэн байна.

Хурандаа Фигхи нь Завиах хотод болж байсан цуврал гэмт хэргүүдийн гол буруутан байсан байж болзошгүй гэж Ливийн сөрөг хүчнийхэн мэдэгджээ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж