Хөлөнбуйраас түрүү тодорчээ

Хуучирсан мэдээ: 2014.07.25-нд нийтлэгдсэн

Хөлөнбуйраас түрүү тодорчээ

Дорнод аймгийнх нь баяр наадам 7-р сарын 25, 26-ны өдрүүдэд боллоо.

Засгийн газрын тогтоолтой улсын чанартай таван бүсийн уралдааны нэг болох "Дорнод монголын хурд-2014" уралдаан хоёрдахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр эрлийз гурван нас уралдсан бол өнөө өглөө эрт азарга гарааны зурхай руу 150 азарга хөдөлж будлиан маргаангүй сайхан уралдаж Сэцэнханы нутагт хурдан хурц хүлгүүдээс Дуламын Сугарын хул буюу төрийн наадамд гурван жил дараалж айраг, айргийн араар давхиад байгаа О.Батбилэгийн хул азарга түрүүлэн ирж түмэн олныг баясгалаа. Харин их насны морьдын уралдаанд Хөлөнбуйр нутгаас түмэн эх тодорчээ.

1. Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын харьяат Түвдэнгийн Энхцогийн саарал

2. хул

3. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат Гончигийн Эрдэнэбилэгийн хээр. 2014 оны төрийн наадамд үрээ айрагдуулсан Г.Эрдэнэбилэгийн хээр морийг тод манлай уяач Д.Онон уясан юм.

4. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат Г.Чулуунбаатарын хүрэн. Хязааландаа Сүхбаатарын бүсэд, соёолондоо Хэнтий бүсэд, зургаан настай Дорнодын бүсэд айрагдаж байна. Ийнхүү улсын зэрэглэлтэй бүсийн уралдаанд гуравдахиа айрагдаж байна.

5. Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Жамбын Мөнхсүрэнгийн хээр. Унаган адуу нь улс бүсийн дэвжээнээ зартай хурдалж байгаа Дэндүү Мөнхсүрэнгийн хавчиг хээр морь энэ жил аймагтаа түрүүлсэн юм.

6. Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат Шаравын Мөнгөншагайн бүүдэн. 2012 онд Дундговийн төвийн бүсийн уралдаанд түрүүлж байсан.

Эх сурвалж: http://tod.hiimori.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж