Франц 11 сая еврогийн тусламж үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2014.07.25-нд нийтлэгдсэн

Франц 11 сая еврогийн тусламж үзүүлнэ

 

Францын ерөнхийлөгч Франсуа Олланд Газын зурвасын оршин суугчдад 11 сая еврогийн хүмүүнлэгийн тусламж үзүүлэх болсон тухай Agence France-Presse дамжуулав.

 

Бүс нутагт нь ажиллаж байгаа Засгийн газрын бус байгууллагуудын төлөөлөгч нартай Олланд уулзсаныхаа дараа энэ тухай ярьсан байна.  

 

“Тэрээр хүмүүнлэгийн тусламжийн шаардлага нэмэгдсэн, хохирогчдод тусалж байгаа хүмүүнлэгийн салбарын ажилтнуудын хомсдол үүссэн зэргийг онцлон тэмдэглэсэн” гэж ерөнхийлөгчийн тамгын газар мэдэгджээ. Үүний өмнө Газын зурваст ундны ус хомсдолтой байгааг НҮБ-аас онцгойлон мэдэгдэж байсан билээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж