&#34Эрүүл мэндийн довтолгоо&#34 эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.07.25-нд нийтлэгдсэн

&#34Эрүүл мэндийн довтолгоо&#34 эхэллээ

Эрүүл мэндийн сайдын 2014 оны “Эрүүл мэндийн сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх тухай” 127 дугаар тушаалын дагуу иргэн бүрт чиглэсэн эрүүл мэндийн боловсрол олгох, зөв хэвшил төлөвшүүлэх сургалт, сурталчилгаа хийх “Заавал хэвшүүлэх 21 дадал” Эрүүл мэндийн довтолгоо үйл ажиллагааны нээлтийг өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран зохион байгууллаа.

Иргэний эрүүл мэндийг сайжруулах, эрүүл мэндийн боловсрол олгох, иргэдийг эрүүл мэндийн зөв дадал хэвшилтэй болгох, эрүүл, урт наслах боломжийг нэмэгдүүлэх зорилготой уг үйл ажиллагаанд 600 гаруй иргэн оролцсон байна. 457 иргэний даралтыг хэмжин, биеийн жингийн индексийг тодорхойлж, шаардлагатай үйлчлүүлэгчдийн цусан дахь сахарын хэмжээг тодорхойлох хурдавчилсан тестээр үзэн зөвлөгөө өгчээ. Мөн иргэн бүрийн “Заавал хэвшүүлэх 21 дадал”-ыг танилцуулах зорилгоор 21 үзүүлэх самбарыг байршуулж дэлгэрэнгүй танилцуулан, иргэн бүрийг хэвшүүлэхийг уриалав. Уг үйл ажиллагааны үеэр өрхийн эрүүл мэндийн төвүүд “Эрүүл мэндийн довтолгоо”-ны хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа мэдээллийг хийж, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө иргэдэд танилцуулан, сурталчилсан байна. Түүнчлэн аймгийн Ахмадын хорооны дэргэд хийн дасгал хийдэг ахмадууд дасгал хийж хүүхэд, залуучуудад идэвхтэй хөдөлгөөн хийхийг уриалжээ.

Эх сурвалж: www.sukhbaatar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж