Сирийн химийн зэвсгийг 31,8 хувийг устгажээ

Хуучирсан мэдээ: 2014.07.25-нд нийтлэгдсэн

Сирийн химийн зэвсгийг 31,8 хувийг устгажээ

 

Химийн зэвсгийг хориглох байгууллага  өнөөдрийн байдлаар Сирийн химийн зэвсгийн 31,8 хувийг устгасан талаар зарлав.

 

“Химийн бодисуудыг Финлянд, АНУ, Их Британийн үйлдвэрүүдэд  аваачин, устгаж эхэлсэн. Долдугаар сарын 21-ний өдрийн байдлаар устгагдсан химийн бодисууд зөөж авчирсан  химийн зэвсгийн 31,8 хувьд хүрээд байна” гэж OPCW мэдэгджээ.

 

Зургадугаар сарын сүүлчээр уг байгууллагын тэргүүн Ахмет Узюмджю мэдэгдэхдээ “Сирийн химийн зэвсгийг бүрэн зөөж авсан” гэж хэлж байсан юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж