ОХУ байлдааны хөлгөө ОУ-ын үзэсгэлэнд оролцуулна

Хуучирсан мэдээ: 2011.05.17-нд нийтлэгдсэн

ОХУ байлдааны хөлгөө ОУ-ын үзэсгэлэнд оролцуулна

ОХУ Номхон далайн сөнөөгч хөлөг онгоц болох Адмирал Пантелеевыг Сингапур улсад тавдугаар сарын 17-19-ний өдрүүдэд зохиогдох Олон улсын тэнгисийн батлан хамгаалахын үзэсгэлэнд оролцуулж, дараа нь Индонезийн тэнгисийн цэргийн хүчинтэй хамтарсан сургуулилт хийх гэж байгаа тухай “РИА Новости” агентлагаас мэдээллээ.

Адмирал Пантелеев хөлөг Сингапур руу тавдугаар сарын 16-нд замд гарах бөгөөд үзэсгэлэнд оролцсоны дараагаар тавдугаар сарын 20-нд Индонезийг зорих юм. Улмаар Индонезийн зүүн хэсэгт байрлах Макассар боомтод тавдугаар сарын 25-аас 27-ны хооронд Индонезийн хамтарсан тэнгисийн цэргийн сургуулилтад оролцох юм байна.

ОХУ-ын байлдааны хөлөг онгоцууд дээрх үзэсгэлэнд өмнө нь хэд хэдэн удаа оролцож байсан бөгөөд хамгийн сүүлд 2009 онд бөмбөгдөгч хөлөг онгоц Варъяг оролцуулж байжээ. Адмирал Пантелеев 2009 онд Сомалийн эрэг хавийн далайн дээрмийн эсрэг олон улсын үйл ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байсан аж.

Б.Энхцэцэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж