Украинд өчигдөр /VII.24/ болсон үйл явдлыг тоймлон хүргэж байна.
- Хэрэв Малайзийн Boeing онгоцыг Украины Су-25 сөнөөсөн бол уг онгоц Оросын нутаг дэвсгэрт унах байсан. Үүнийг америкчууд мэдэж байгаа ч чимээгүй байна гэж шинжээчид үзлээ.
- Фарнборо хотод шинжээчид Малайзийн сүйрсэн онгоцны “хар хайрцаг”-ийг унших ажил явуулж эхэллээ.
- Boeing онгоцтой холбоотой хэргийн талаарх америкчуудын мэдэгдэлд Оросын Батлан хамгаалах яам тайлбар өглөө. Батлан хамгаалахын орлогч сайд Антонов яамны тавьсан асуудлуудад яаралтай хариу өгөхийг хүсчээ.
- Малайзийн Boeing 777 онгоцны ярианы бичлэг сайн бичлэгтэй байгааг Олон улсын Иргэний агаарын тээврийн байгууллагын шинжээчид хэлжээ.
- Европын холбоо ОХУ-аас Boeing 777 онгоцны сүйрлийг мөрдөн байцаах нөхцөлөөо хангаж өгөхийг шаардлаа.
AP Photo/Evgeniy Maloletka
- Оросын нутагт байгаа дүрвэгсдийг түр саатуулах цэгүүдэд байгаа украинчуудын тоо 600 хүнээр нэмэгджээ.
- Украины Коммунист намыг хориглохоор гаргасан заргыг Киев хотын шүүх хэлэлцэж эхэлсэн байна.
- Донецкийн сайн дурын цэргийнхэн Мариновка, Дубровка сууринуудын орчим Украины хүчнийхэнтэй байлдаан хийж байна.
- Украины Дээд радад Коммунист намын жигүүрийг хориглов.
- Ростов мужид эмчлүүлж байсан Украины цэргийнхнийг эх оронд нь авчирчээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР