
Ноён Мацумото Михаиль Белийд хэлэхдээ “ОХУ-ын төлөөлөгчид эдгээр арлуудад айлчилсан нь Япон улсын байр суурийг сөрж, Японы ард түмний зүрх сэтгэлийг шархлуудаг юм” гэжээ. Харин ноён Белигийн хувьд тэдгээр арлуудыг Оросын газар нутаг гэдэгт бат итгэсэн байр суурьтай байгаа аж.
Түүнчлэн ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведевээр удирдуулсан төлөөлөгчид өнгөрсөн намар маргаантай арлуудад айлчилж, тэдгээр арлуудыг ОХУ-ын өмч гэж илэрхийлэхийг битүүхэндээ оролдсон байна. Өнгөрөгч гуравдугаар сард Японд нүүрлэсэн гамшгийн дараа хоёр улсын газар нутгийн маргаан хэсэг зуур намжаад байсан ч, дээрх айлчлалын үеэр дахин сэргэж эхэлсэн бололтой.
Б.Энхцэцэг