Шүлхий өвчнийг тандах шинжилгээ хийгдэнэ

Хуучирсан мэдээ: 2014.07.25-нд нийтлэгдсэн

Шүлхий өвчнийг тандах шинжилгээ хийгдэнэ

Баянхонгор аймгаас мэдээлж байна.

Монгол улсын баруун бүсийн мал сүрэг шүлхий өвчнөөр тайван, халдваргүй болохыг олон улсын түвшинд баталгаажуулан Монгол улсын баруун бүс нутгийг  “Шүлхий өвчингүй” статус авах нөхцлийг хангах үүднээс манай аймгийн Өлзийт, Баян-Овоо, Бөмбөгөр, Бууцагаан, Хүрээмарал, Баянбулаг, Богд, Жинст, Жаргалант  зэрэг  9 сумын мал сүргийг санамсаргүй, түүврийн аргаар шинжилгээнд хамруулна.

  Энэ ажил Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны санхүүжилтээр хийгдэх бөгөөд мал эмнэлэг үржлийн газар улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори, аймгийн мал эмнэлгийн хэлтэс хамтран  07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн дээж цуглуулах ажилд гарахаар бэлтгэл ажил хангагдаад байна.

Шинжилгээнд нийт 9 сумын 20 багийн 26 суурийн 1560 малыг  хамруулахаар төлөвлөөд байна.

Шүлхий өвчний тандалт шинжилгээг жил бүр тогтмол хийж эрүүл тайван бүс болохоо баталгаажуулснаар монгол орны баруун бүсээс ялангуяа Баянхонгор аймгаас малын мах экспортлох боломж бүрдэх юм гэж Үйлдвэр, хөдөө аж ахуйн газраас мэдээлэв.

Эх сурвалж: http://bayankhongor.gov.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж