Билли Жоэл Гершвиний шагналтан болов

Хуучирсан мэдээ: 2014.07.24-нд нийтлэгдсэн

Билли Жоэл Гершвиний шагналтан болов

EPA/DOMINICK REUTER

 

Америкийн алдартай дуучин бөгөөд хөгжмийн зохиолч Билли Жоэлд АНУ-ын Конгрессийн номын сангийн бий болгосон Гершвины нэрэмжит шагналыг олголоо гэж Конгрессийн номын сангийн захирал Жеймс Биллингтон мэдэгдлээ. Алдартай хөгжимчин 13 “цагаан алтан” цомогтой (Сая гаруй хувиар зарагдсан цомогт тийм цол олгодог) ба Жоэл  нэр хүндтэй шагналаа ирэх арваннэгдүгээр сард Вашингтон хотноо гардан авна.  

 

"Билли Жоэл нь хамгийн алдартай, хүндэтгэл хүлээсэн дэлхийн хүмүүсийн  нэг. Тэрээр өөрийн архивдаа үнэ цэнэтэй ном, хөгжмийн бичлэгүүдийг хадгалдаг. Түүний дуу нь янз бүрийн хүмүүс, бидний амьдардаг он цагийн өгүүлэл юм” хэмээн номын  сангийн захирал Биллингтон онцлон тэмдэглэв. "Scenes From an Italian Restaurant", "The Entertainer", "Piano Man", "Big Shot", "New York State of Mind", "You May Be Right", "It’s Still Rock and Roll to Me", "Allentown", "Uptown Girl" зэргийн зохиомжууд нь аль эрт сонгодог болон он цагийн шалгалтыг давсан гэж Конгрессийн номын санч нэмэн хэллээ.

Хөгжмийн хагас жуун жилийн карьертаа Билли Жоэл  бүх л боломжийн шагналуудыг цуглуулж чадсан юм.  Энэ жил 65 насаа тэмдэглэсэн дуучинд олон тооны “Грэмми”,  түүний хөгжмийн Бродвейн мюзикл "Movin' Out" нь театрын "Тони" шагналыг авчээ.

Түүнийг рок-н-роллын алдрын танхимд  1999 онд оруулжээ. Мөн түүнд Хөгжмийн дуу бичлэгийн аж үйлдвэрийн Америкийн эвслийн “Очир  алмазан” шагнал байгаа.

Энэ жил тэрээр Madison Square Garden-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан нь  түүний бас нэг гавъяа юм. Гэрээний дагуу, үзэгчдийн сонирхол бууртал тэрээр сар бүр тэнд тоглолт хийж байх ажээ.

Конгрессийн энэ нэр хүндтэй шагналыг өмнө нь Пол Саймон, Стиви Уандер, Пол Маккартни зэрэг олон алдартай хөгжимчид авч байсан байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж