Тэмцээний эхний өдөр буюу 19-нд чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 55, 60, 66, 74, 84 кг-ын жингийн барилдаан болох бол хоёр дахь өдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 96, 120 кг, эмэгтэйчүүдийн 48, 51, 55 кг-ын жинд аваргууд тодорно. Харин 21-нд чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 59, 63, 67, 72 кг, сонгомол бөхийн 55, 60 кг, сүүлийн өдөр буюу 22-нд сонгомол бөхийн үлдсэн жин болох 66, 74, 84, 96, 120 кг-ын жинд медалийн эзэд тодрох юм.
Азийн АШТ-д зодоглох Монголын тамирчид:
Эрэгтэй:
55 кг: ОУХМ Д.Цогтбаатар
60 кг: Спортын мастер Б.Нэмэхбаяр
66 кг: Спортын мастер Б.Анхбаяр
74 кг: ОУХМ П.Өнөрбат
84 кг: Спортын мастер Д.Хүдэрбулга
96 кг: Спортын мастер Н.Золбоо
120 кг: ОУХМ Ж.Чулуунбат
Эмэгтэй:
48 кг: Ц.Энхжаргал
51 кг: ОУХМ Д.Отгонцэцэг
55 кг: Спортын дэд мастер Л.Хонгорзул
59 кг: С.Цэрэнчимэд
63 кг: Ш.Түмэнцэцэг
67 кг: Б.Оюунсүрэн
72 кг: ОУХМ Б.Одончимэг