АНУ-ын хиймэл дагуулаас авсан зургуудад Украины армийнхан Малайзийн MH17 нислэгийн агаарын хөлгийг сөнөөсөн нь буусан байгаа хэмээн алдартай нийтлэгч Роберт Перри өөрийн consortiumnews.com сайтад бичжээ.
Сэтгүүлчийн мэдээлснээр, Америкийн тагнуулчид онгоц сөнөөсөн хэргийн хариуцлага Украинд ноогдож байгааг баталсан гэрэл зургуудтай гэнэ. Перри өөрийн эх сурвалжийн нэрийг нууж байгаа аж. Тэрээр өмнө нь иймэрхүү үнэн зөв мэдээллийг өгч байсан байна.
Тагнуулчдын дунд байгаа эх сурвалж нь пуужинг харвасан байж болох зенитийн пуужингийн батарейн байрлалтай зураг тагнуулчдад байгаа. Цэргийн хүмүүсийн хувцас нь Цкраины цэргийн таних тэмдэгтэй гэдгийг Перри хэлсэн байна.
Сэтгүүлч өмнө нь “Иран-контра” ажиллагааны бие даасан эрэн сурвалжлагыг "Ассошиэйтед Пресс» ба Newsweek сэтгүүлд хийж байжээ. Тухайн үед түүний Никарагуагийн партизануудтай холбоотой хар тамхины хулгайн наймааны эсрэг тусгай албанаас явуулсан ажиллагааг ч гаргаж байжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР