EPA/SAQIB SIKANDAR
Хойд Вазирстаны “пакистаны омгийн бүсийн” агентлагаас (захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж) сая гаруй хүн дүрвээд байгаа мэдээллийг Пакистаны бүс нутаг ба хилийн орчмын газар нутгийн сайд Абдул Кадир Балох сэтгүүлчдэд мэдээлжээ.
Хойд Вазирстанд зургадугаар сарын 15-наас эхлэсэн Талибан хөдөлгөөний эсрэг цэргийн ажиллагааны үеэр нутаг орноо орхин нүүж буй хүмүүст зохих хэмжээний дэмжлэг үзүүлж чадаагүйг сайд мэдээлсэн байна.
Материал, хөрөнгийн хомсдол нэг их байгаагүй, энэ бол миний гаргасан алдаа байлаа хэмээн Балох мэдэгджээ. Цэргийн "Зарб-э-Азб" ажиллагаа өргөжих тусам дүрвэгсдийн тоо нэмэгдэн 2,2 сая хүнд хүрч болохыг тэрээр мөн дурджээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР