Уул уурхайн яамнаас ажлын хэсэг гарч эрдэс баялгийн түүхий эдийн бирж байгуулахаар ажиллаж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл уул уурхайн бүтээгдэхүүнийг зах зээлийн зарчимд нийцсэн зарчмаар борлуулж, шударгаар үнэ тогтоох зорилгоор эрдэс баялгийн бирж байгуулах гэж байгаа аж.
Мөн эрдэс баялгийн бирж байгуулснаар дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд хувь нэмэр болно гэж тооцжээ. Үүний эхлэл болгож Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой хамтран ажиллахаар болсон байна. Мөн Эрдэс баялгийн бирж байгуулахдаа Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтарч ажиллахаар болжээ.
О.САРНАЙ