Ерөнхийлөгч өнөөдөр эх орондоо ирнэ

Хуучирсан мэдээ: 2014.07.24-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч өнөөдөр эх орондоо ирнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Япон улсад хийсэн айлчлал өнөөдөр албан ёсоор өндөрлөж байна. Тиймээс өнөөдөр орой эх орондоо хүрэлцэн ирэх ажээ.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар албан ёсны хэлэлцээ хийж Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулахаар болсон явдал юм. Япон улс нь Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг 14 оронтой байгуулсан байдаг бөгөөд 15 дахь орон нь Монгол болох боломж ийн энэ удаагийн айлчлалаар тавигдлаа.

Нөгөөтэйгүүр, Монгол Улсын эдийн засгийн бүтцийн шинэчлэлийг хийх, экспортыг дэмжсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд Япон улс бүхий л талаар туслахаар болж байна.  

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж