Фото: AFP
Агаарын тээврийн аюулгүй байдлын Европын агентлаг (EASA) Израильд нислэг хийдэг компаниудад Бен-Гурионы онгоцны буудалд нислэг хийхгүй байхыг зөвлөв. Үүний өмнө Америкийн нисэхийн компаниуд нислэгээ зогсоосон байна.
Эдгээр хориг нь “тусгай тушаал” гартал үргэлжлэх ажээ. Бен-Гурионы буудлаас нисэх нислэгүүдийн 80 хувь нь хойшлогдоод байгаа гэнэ. Олон улсын энэ буудлаас таван км-ийн зайтай Йехуд тосгонд палестины пуужин дэлбэрсний дараа дээрх хоригийг аваад байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР