
Байсгээд л хаа нэг газар эрчим хүчний хязгаарлалт хийх болсон өнөө цаг үед чихэнд чимэгтэй нэгэн мэдээллийг уншигчдадаа хүргэе. Монгол Улсын эрчим хүчний хангамжийг сайжруулах эрчим хүчний нэмэлт санхүүжилтийн болон төслийн гэрээнд өнөөдөр гарын үсэг зурах гэж байна. Дэлхийн банкнаас санхүүжүүлэх төслийн гэрээг Монгол Улсын Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт, Дэлхийн банкны суурин төлөөлөгч Аршад Сайед нар үзэглэнэ. Гарын үсэг зурах ёслол 14.30 цагт Сангийн яамны уулзалтын танхимд болох юм байна. Эрчим хүчний салбарын нэмэлт санхүүжилтэд Дэлхийн банкнаас 10 мянга орчим ам.долларын туслалцаа үзүүлэх аж.
Д.Цээнэ