“Цөмийн энергийн хууль зөрчил, маргаан дагуулж болзошгүй байна” | News.MN

“Цөмийн энергийн хууль зөрчил, маргаан дагуулж болзошгүй байна”

Хуучирсан мэдээ: 2010.02.28-нд нийтлэгдсэн

“Цөмийн энергийн хууль зөрчил, маргаан дагуулж болзошгүй байна”

УИХ-аар Цөмийн энергийн тухай хуулийг өнгөрсөн долдугаар сард баталсан юм. “Гэвч уг хууль ноцтой зөрчлүүд дагуулах эрсдэл байна” гэж  Монголын Засгийн газрын захиалгаар Дэлхийн банкны дэмжлэгээр хэрэгжүүлж буй Уул уурхайн бүртгэл, кадастрын төслийн олон улсын зөвлөх ноён Энрике Ортега хэллээ. “Чухам яагаад?” Энэ асуултад хариу хүсч, түүнтэй ярилцсан юм.

-Цөмийн энергийн ту­хай хуулийг олон улсын жишигт нийц­сэн гэж хууль тогтоог­чид үзэж байгаа. Та олон улсад зөвлөхөөр ажиллаж байсан хү­ний хувьд Монголын УИХ-аар баталсан хуу­лийг хэрхэн үзэж байгаа вэ?

-Уг хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвс­гэрт цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энер­гийг энхийн зорил­гоор ашиглах, цөмийн болон цац­ра­гийн аюул­гүй байдлыг хангах, хүн ам, нийгэм, бай­галь орч­ныг ионжуулагч цац­ра­гийн сөрөг нөлөөллөөс хамгаалахтай хол­богдсон харилцааг зохицуулахад оршиж буй юм. Энэ зо­рилгын үүднээс авч үзэ­хэд энэхүү хууль зайлш­гүй шаард­лагатай. Дэл­хийн олонх улс орон үүн­тэй төс­тэй тусгайлсан хууль тог­тоомж­той бай­даг. Гэхдээ Монголд мөр­дөгдөж буй хууль зарим чухал асуудлыг зохи­цуу­лахдаа бусад орнуу­дад хэрэглэсэн зарчмуу­даас эрс ялгаатай байгаа юм.

-Тухайлбал, ямар асуу­дал дээр жишээ татаж болохоор байна вэ?

-Нэгдүгээрт, цацраг идэвхт ашигт малтмалыг ихэнхдээ тусдаа, бусад ашигт малтмалаас ангид бүрэлддэг мэтээр хуульд авч үзсэн байна. Гэтэл үүс­лийн хувьд олон янз бөгөөд ихэвчлэн уран ба бусад цацраг идэвхт ашигт малт­мал бусад ашигт малт­мал­тай хамт нэг хүдэрт агуу­лагдах хэл­бэрээр олддог. Тэгэхээр энэ төрлийн ашигт малт­малыг бусад ашигт малт­малын хамтаар олбор ­лохоос аргагүйд хүрдэг юм. Үүний улмаас түү­нийг бусад ашигт малт­малтай хамтад нь олбор­лож, хүдрийг бо­ловс­­руулс­ны дараагаар ме­ха­ник болон химийн аргаар баяжуулан ялгаж авдаг. Ний­­тээр мэддэг жишээ гэ­вэл Өмнөд Африкийн Йохан­несбургийн орчим оршдог дэлхийн хамгийн том ордод тооцогдох алтны Witwatersrand нэр­тэй орд байна. Уг ордод уран алтны хүдэрт агуул­лагддаг. Түүнч­лэн Olympic Dam нэртэй Авсралийн дэлхийн томоо­хон уран олборлогчийг мөн  нэр­лэж болох ба тэрээр  цац­раг идэвхт эрдсийг эдийн засгийн хувьд ашигтай  алт ба зэсийн  хамт олборлодог.

Ийм ч учраас дэлхий да­хинд газрын тос ба шат­даг хийнээс бусад ашигт малт­малд нэгдсэн нэг тусгай зөвшөөрөл ол­го­дог зарчмыг барим­талдаг.

Харин Монгол Улсын холбогдох шинэ хууль тог­тоомжоор цацраг идэв­хт ашигт малтмалыг хайх, ашиг­лах тусгай зөв­шөөр­лийг олгох, түдгэл­зүүлэх, цуцлах эрх нь Цөмийн энер­гийн газарт, бусад ашигт малтмалын тусгай зөв­шөөр­лийн асуу­дал нь Ашигт малтмалын газрын Геологи, уул уур­хайн кадастрын хэл­тэст харьяалагдах болоод бай­гаа юм. Уг нь ашигт малтмалын тусгай зөв­шөөр­­лийг олгох, түдгэл­зүү­лэх, цуцлах эрх нь Ашигт малт­малын газрын Геологи, уул уурхайн ка­дастрын хэлт­­­сийн  инс­титуцийн ажиллагаа. Гэ­тэл Цөмийн энергийн агент­лаг тусгай зөв­шөө­рөлтэй холбоотой үйл ажиллагааг бас явуулах болсноор энэ хооронд давхцал, ноцтой хүндрэл үүсэх гэж байна.

Дээр дурдаж байсны дагуу цацраг идэвхт ба эн­гийн ашигт малтмал ихэвч­лэн хамт агуул­лагд­даг ба нэг талбайд нэг хүдрийг ол­борлох хоёр өөр тусгай зөвшөөрөл олгох боломжгүй шүү дээ. Хоёр төрлийн тусгай зөв­шөөрөл олголоо ч хууль зүйн талаас зөрчил үүсэх ба Ашигт малтмалын ту­хай хуулиар ашигт малт­малын эрх онцгой бөгөөд давхацсан тусгай зөв­шөөрөл байж болохгүй.

-Ашигт малтмалын хуу­лиар бол тусгай зөв­шөөрлийг олгохдоо цаг хугацааны дарааллыг бу­юу түрүүлж хүсэлт гар­га­сан хуулийн этгээ­дэд ол­го­дог шүү дээ. Тэгэхээр хоёр агентлаг тусгай зөв­шөө­рөл олгох эрхтэй бол­сон ч аль түрүүлж хандсан эт­­гээ­дэд зөв­шөөрлийг олгох за­маар шийдвэр­лээд явбал болох юм биш үү?

-Анхлан өргөдөл гар­гасан этгээд тусгай зөв­шөөрөл авах эрхтэй гэж үзвэл хоёр өөр инс­ти­туцэд бүртгэгдсэн өргөд­лүүдийн аль нь түрүүнд ирсэн гэж тодорхойлох вэ. Энэчлэн техник, за­хир­гаа, хууль зүйн болон институцийн талаасаа шинэ хууль маш олон эрс­дэл болон зөр­чил­дөөнийг дагалдуулахаар байна. Ту­хайл­бал, тал­байн эрхийн хамгаа­лал­тыг яаж бий бол­гох вэ. Одоо тусгай зөв­шөөрөл эзэмшиж буй этгээд өөрийн талбайд цацраг идэвхт эрдэс илрүүлсэн нөхцөлд тусгай зөв­шөөр­лөө алдах эрсдэл үүсч байгаа нь эргэлзээгүй болж байна.

-Ер нь олон улсын жиш­гээр энэ асуудлыг хуульд хэрхэн тусгаж, яаж зо­хицуулсан бай­даг юм бэ?

-Цацраг идэвхт эрд­сийн талаар тусгайлсан хууль тогтоомж гаргах болон цө­мийн энергийн асуудал эр­хэл­сэн төрийн байгууллагыг буй болгох нь харилцан уялдаатай асуудал мөн. Гэвч энэ агентлагийн  “эрх” ба “үйл ажил­лагаа”-г нь өөр хооронд нь сайтар ялгаж, салгаж өгөх ёстой. Цацраг идэвхт эрдсийг ашиглах явцад мониторинг хийх үүрэгтэй байгууллага нь зөвшөөрөл олгох эрхтэй байгууллагынхаа онцгой ажилла­гаатай  зөр­чил­дөж болохгүй.

Энэ хандлагыг дэлхий дахинд баримталдаг. Ихэнх оронд Цөмийн агент­ла­гуу­дынх нь ажиллагаа цацраг идэвхт мате­риа­лыг ашиглах, баяжуулах, тээвэрлэх, бор­луулах зэ­рэг үйл ажил­лагаанд мо­н­иторинг хийх, хяналт тавих үйл ажил­лагаагаар хязгаарлагдсан байдаг. Харин уул уурхайн ка­даст­рын тусгай зөв­шөө­рөл олгох ажиллагаанд орол­­цож зөрчилдөөн үүс­гэдэггүй. Олон улсын шил­­­дэг туршлагад ний­цүү­лэн Монгол орны хувьд цацраг идэвхт эрдэс­тэй холбогдсон  мони­торингийн үйл ажилла­гааг Цөмийн энергийн агентлагт  шил­жүүлж, тусгай зөв­шөөрөл олгох үүргийг Ашигт малт­ма­лын газарт үлдээх нь зүйтэй юм.

-Хэрэв таны хэлс­нээр олон улсын жи­шигт ний­цүүлэн хуулиа өөрчилж чадахгүй бол чухам ямар хүндрэл, эрсдэл гарч бо­ло­хыг товчхон тодор­хойл­бол?

-Хуулиар зохи­цуу­лал­тыг нь бий болгохгүй бол үл ойлголцол, талбайн давхцал, маргаан үүсч эхэлнэ. Уул уурхайн эр­хийн хамгаалалт суларч, Монгол Улсын уул уур­хайн салбарын хөрөнгө оруулалтыг татах чадав­хид сөргөөр нөлөөлнө.

З.ОРГИЛ

2009-10-15

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

I’m Bek 2010-02-28 180.149.80.121

Энэ яахав дээ, Бидэнд Монголчуудад суралцах хэрэгтэй, боловсрох хэрэгтэй гэдгийг л хэлж байна. Зөвхөн Монголчууд ингэж хийлээ гэх маягийн юм хэлэх гээд байна уу. Хүний үгэнд ороход өөрийн ухаан хэрэгтэй гэдэг биздээ. Ямар ч гээд туйлын муу юмуу, туйлын буруу боллоо гэж хэлж болохгүй ээ. Зөрүү, буруу зөв ч бай, зөвхөн Бид нар өмсдөг шүү гээд хүүхдийн дуу байдаг биздээ.

Avatar

ìîíãîë 2010-02-28 203.91.117.3

Áèòãèé õóö ßìàð õóóëü òàé áàéõ íü Ìîíãîë÷óóäûí á¿ðýí ýðõèéí àñóóäàë îéëãîæ áàéíà óó ëóéâàð÷èíâ Îð÷óóëæ ºãººðýé Çîðèãò ñàéäàà

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж