II Елизавета Эстимейт нэртэй азрагынхаа дэргэд. Фото: Carl Court / AFP
Хатан хаан II Елизаветагийн Эстимейт нэртэй уралдааны морины сэргээшийн шалгалтаар түүний цуснаас мансууруулагч морфий бодис илэрчээ гэж The Guardian сонин Букингемийн ордны албан ёсны мэдэгдлээс иш татан бичжээ. Таван настай морь Royal Ascot морин уралдааны цомыг авсны дараа 2013 онд тэр шинжилгээг авсан байв. Одоо түүний уралдаанд оролцох эрхийг нь хязгаарлахаас гадна цомын шагналын 80 мянган фунт стерлингийг хатан хаанаас эргүүлэн авах ажээ.
Хааны морины хашааны адуучин Жон Уоррен, уг дуулианы талаар тайлбар хийхдээ Эстимейнтаас гадна өөр дөрвөн мориноос морфий илэрсэн гэв. Хатан хаан өөрөө болсон хэрэг явдлын талаар мэдэж байгааг Уоррен хэлэв. Морфийг уралдааны морины чадлыг дээшлүүлэхээр сэргээж болгон ашигладаг ба Их Британид хориотой. Уг эмийг хэрэглэсэн нь илэрсэн адууны хашаа нь захиргааны болон санхүүгийн шийтгэлтэй,
Хатан хаан II Елизавета морин спортын хорхойтон ба өөрөө гуч орчим уралдааны морьтой. Хааны морины хашааны шилдэг хурдан хөлөг нь Эстимейнт гэнэ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР