Украин: долдугаар сарын 22

Хуучирсан мэдээ: 2014.07.23-нд нийтлэгдсэн

Украин: долдугаар сарын 22

Фото: ИТАР-ТАСС/ Зураб Жавахазе

 

ICAO-гин асуулгын дагуу өөрийн агаарын орон зайгаа Хойд Европоос Азид Украиныг тойрон нисэх  нислэгүүдэд өгөхөд бэлэн гэж Иран мэдэгдлээ.

 

Малайзийн онгоцны сүйрлийн бүх мэдээлэл, мэдэгдлүүдийг нь нягтлан шалгах шаардлагатай гэж  Европын холбооны дээд комиссар  Кэтрин Эштон хэллээ.

 

Украины зүүн нутгийн сайн дурын цэргийнхэн Малайзийн осолдсон онгоцны “хар хайрцгийг” Малайзийн төлөөлөгчдөд дамжуулан өглөө. Онгоцын бичлэгийн төхөөрөмжүүд бүрэн бүтэн байсан тухай Малайзийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн тэмдэглэв. Сүүлийн мэдээгээр, “хар хайрцгийн уншлагыг Их Британид хийхээр болжээ.

 

Нидерланд онгоц осолдсон хэргийн мөрдөн байцаалтыг толгойлохоор болов.

 

Оросын ерөнхийлөгч Владимир Путин, Нидерландын ерөнхий сайд Марк Рютте  нар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гаргасан тоглоолыг өндрөөр үнэлж байна. Уг тогтоолд  агаарын хөлөг осолдсон районд байлдааны ажиллагаа явуулахыг зогсоох шаардлага тавьжээ.

 

 

Дээд рад цэргийн насны дээд хэмжээг 60-65 болгон баталжээ.

 

Цэргийн ажиллагааны спикер Владислав Селезнев хүчнийхэн  Северодонецк хотод дайран орж ирсэн тухай мэдээлжээ. Хотод байлдаан үргэлж байна.

 

Донецкийн төмөр замын буудлын районд.Фото: Михаил Воскресенский / РИА Новости

 

Өнгөрсөн шөнө Горловка хотыг их  буугаар буудах үеэр №53 колонийн хоёр хоригдол алагдав.

Украины нисэх хүчин Малайзийн онгоц сүйрсэн нутгийн ойролцоох Шахтерскийг бөмбөгдөв. Энэ бүсэд байлдааны ажиллагаа явуулахыг хорилосон байгаа  ч цэргийнхэн зөрчиж байна.

Сайн дурынханд Авдеевка сууринд  бүслэгдсэн Украины армийнхан  агаараас тэдэнд довтлон дэмжихийг командлалаасаа хүслээ.

 

Онгоцны ослоор амь үрэгдэгсдийн цогцосыг хүргэн яваа галт тэрэг. Фото: Глеб Гаранич / Reuters

 

Агаарын хөлгийн ослоор амь үрэгдэгсдийн цогцсыг Харьковт авчирсан тухай "Интерфакс-Украина» мэдээлэв.

 

Орост тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээ нь үр дүн авчирч байгаа учраас түүнийг чангатгахыг Германы Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайер хэлэн уриалж байна.

 

Юлия Тимошенкогийн “Батькивщина”  нам Европын холбоонд хандан цэргийн тусламж гуйхыг уриалав.

 

Ялалт удахгүй ирнэ гэж Украины Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Андрей Парубий мэдэгдэв.

 

Дээд радад Бүс нутгийн намын депутатууд, Эрх чөлөө намынхантай сөргөлдлөө.

 

Хэсэгчлэн цэрэг татлага явуулах тухай Порошенкогийн зарлигийг парламент нь баталгаажууллаа гэж "112.ua» мэдээлэв.

 

Дээд рад тус орны Дотоод хэргийн сайд Арсен Аваковыг огцруулахыг шаардсан байна.

 

Новороссийн туг . Фото: rusvesna.su

 

Донецк хотод Новороссийнн армийн тугийг аравнайлжээ.

 

Литва Украины дараа Донецк, Луганск ард улсуудыг террорист байгууллага гэж зарлав.

 

Луганск хотод өнгөрсөн шөнө таван хүн амь үрэгдэж, 16 хүн шархаджээ.

 

Держинский хотын зөвлөл дайралтын дараа. Фото: gorlovka.ua

 

Киевт хотын нэг районд бөмбөг тавьсан гэж мэдээлсэн “телефоны террористыг” барьжээ Сүүлийн өдрүүдэд тийм хуурамч сануулга олон удаа гарсан байв.

 

Украин армийн танкийн цуваа Дружковка сууринд,.Фото: Женя Савилов / AFP

 

Северодонецк, Лисичанск хотуудад байлдаан болж, Луганскийг хүчнийхэн их буугаар буудаж байна.

 

Донецк, 21.07. 2014. Фото: Bulent Kilic / AFP

 

Донецк хотод байлдааны улмаас трансформаторын 28 станц эвдэрч тус хотын Киев, Куйбышев районууд цахилгаангүй үлджээ.

 

Аэромобилийн 79-р тусгай бригадын цэргүүд  сайн дурынхны бүслэлтээс гарч чадав. Дээд дарга нараасаа тушаал аваагүй тэднийг офицерүүдийн нэг нь өөрийн санаачлагаар удирдан бүслэлтээс гаргажээ.

 

Украины их буучид Лисичанск (Луганск муж) хот ба дагуул хотуудыг нь буудлаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж