ЗГ Хөвсгөлд хуралдахааргүй болсон уу?

Хуучирсан мэдээ: 2014.07.23-нд нийтлэгдсэн

ЗГ Хөвсгөлд хуралдахааргүй болсон уу?

Шинэчлэлийн Засгийн газар энэ сарын 28-нд буюу ирэх долоо хоногийн даваа гаригт Хөвсгөл аймагт хуралдахаар товлоод байсан. Гэвч шийдвэрээ өөрчилж, Улаанбаатар хотод хуралдахаар болсон тухай “Өдрийн шуудан” сонин өнөөдрийн дугаартаа мэдээлжээ. Харин бид энэ талаар Засгийн газрын хэвлэлийн албаныхнаас лавлахад “Энэ талаар мэдээлэлгүй байна” гэлээ.

Сануулахад, Засгийн газрын гишүүд Булганы Уньтаас Хөвсгөлийн Мөрөн хүртэл тавьж байгаа авто замын ажилтай танилцангаа Засгийн газрын ээлжит хуралдааныг орон нутагт хийхээр төлөвлөөд байсан юм.

Г.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж