Барак Обама Вашингтонд болсон брифинг дээр, 21.07. 2014. Фото: J. Scott Applewhite / AP
“Боинг” онгоцны сүйрлийн газар мөрдөн байцаалт явуулахад саад хийж байгаагаа болихыг Украины салан тусгаарлагчдаас Орос шаардан шахах ёстой хэмээн Барак Обама Цагаан ордонд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Салан тусгаарлагчдад шахалт үзүүлэх бүх боломж Москвад байгаа гэж тэр үзсэн тухай Agence France-Presse дамжуулав.
Украины салан тусгаарлагчид агаарт буудан олон улсын шинжээчдыг айлгаж байна гэж Обама хэлэв. Мөн тэд ослын газраас эд мөрийн баримтыг хулгайлан мөрдөн байцаалтад саад болж байна хэмээн Обама хэлээд “Тэд юугаа нуух гээд байна вэ?” гэж Америкийн лидер асуулаа.
Үүний зэрэгцээ, салан тусгаарлагчид ба олон улсын шинжээчдийн хооронд харилцан ажиллагааг бүрэлдүүлэх, хэргийн газарт олон улсын комиссийг саадгүй нэвтрүүлэх зэргийн шууд хариуцлагыг Владимир Путин хүлээх ёстой хэмээн Обама хэлэв.
Оросын Батлан хамгаалах яамнаас , Малайзийн онгоц сүйрэх үеэр түүний ойролцоо Украины байлдааны онгоц нисч байсан тухай мэдээлсэнд Обама тайлбар өгсөнгүй өнгөрөөв.
Обамаг хэвлэлийн бага хурал хийлгэхийн өмнөхөн онгоцны осолтой холбоотой тусгай хэвлэлийн бага хурлыг ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын Оперативын төв газрын дарга дэслэгч генерал Андрей Картаполов долдугаар сарын 22-нд хийлгэсэн байлаа. Malaysia Airlines компанийн "Боинга-777» унах агшинд тэр цэгт Украины байлдааны Су-25 байсан ба хоёр онгоцны хоорондын зай 3-4 километрээс хэтрээгүй байв. Уг сөнөөгч онгоцонд агаарын хөлгийг пуужингаар сөнөөх боломж байжээ. Уг хэвлэлийн бага хурал дээр Оросын Цэргийн нисэх хүчний штабын дарга дэслэгч генерал Игорь Макушев “Украины албаны хүмүүс тэр өдөр Украины байлдааны онгоцнууд онгоцны ослын районд байгаагүй хэмээн мэдэгдэж байсан” гэж сануулсан байлаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР