Галдан бошигт хааны мэндэлсэний 370 жилийн ойг Ховд аймагт тэмдэглэж байна. Ой энэ сарын 21-27-ны өдөр болж байгаа юм. Энэхүү ойн хүрээнд угсаатны өв соёлын наадам болох аж. Түүнчлэн 370 бий биелгээчид, 100 уран нугарагч, угсаатны хувцастай 500 морьтны үзүүлбэр үзүүлэх юм. Мөн “Галдан бошигт судлал” олон улсын шинжилгээний бага хурал болно. Ойн хүрээнд олон улсын хөөмийн гуравдугаар их наадам, “Галдан бошигт 370” уран бүтээлийн үзэсгэлэн өнөөдөр Ховд хотын Өв соёлын хүрээлэн дэлгэгдлээ. Мөн өчигдрөөс эхлэн “Галдан бошигт хаан” дуулалт жүжиг Ховд хотын театрт тавигдаж байна.
О.САРНАЙ