Эсгий урлалын баяр болж байна

Хуучирсан мэдээ: 2014.07.22-нд нийтлэгдсэн

Эсгий урлалын баяр болж байна

“Монгол эсгий урлалын баяр-2014” үйл ажиллагаа өнөөдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг "Таван булаг"-ийн дэнжинд болж байна. Энэхүү баяр нь Монгол Улсын нэгэн брэнд болсон эсгий, эсгий урлалыг олон нийтэд сурталчилан таниулах, эсгий хийх уламжлалт арга ухааныг хадгалах, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой юм байна. Мөн дэлхийн соёлын өв болох Орхоны хөндийд аялал жуулчлалын шинэ эвент бий болгох, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аялал жуулчлалын салбарыг дэмжих. Улс орны эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, байгальд ээлтэй, хариуцлагатай аялал жуулчлалыг дэмжин хөгжүүлэх, нутгийн иргэдэд орлого олох боломжтой гэж зохион байгуулагчид үзэж буй аж. Баярын үеэр хонь хяргах, ноос савах, савсан ноосоо алгадах, услах, хуйлах, мялаах, мориор татах зэрэг эсгий хийх үйл явц болон эсгий ширмэл хийх, утас ээрэх зэрэг уламжлалт зан үйлийг харуулсан үйл ажиллагаануудыг зохион байгуулах юм байна.

Г.АНХТУУЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж