Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хүйтний хонхор” гэдэг газар зусч байгаа Төв аймгийн Баянхангай сумын малчин Б.Нармандахын суурьт хүн, мал, амьтны гоц халдварт “Боом” өвчин оношлогдсонтой холбогдуулан дүүргийн Засаг даргын А/235 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож, нийт 31 хүн, 4 техник, 2 мотоциклтой шаардлагатай арга хэмжээ авч ажиллаж байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвд 4 хүн боом өвчний сэжигтэй хэвтэн эмчлүүлж, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн шинжилгээгээр малчин 2 иргэн боомоор өвчилсөн болох нь тогтоогдож, нөгөө 2 иргэний биеийн байдал сайжирч эмнэлгээс гарсан байна.
Г.АНХТУУЛ