Жил бүр АНУ-ын “Time” сэтгүүлээс нэрлэдэг “Дэлхийн нөлөө бүхий 100 хүн” жагсаалтыг БНСУ-ын жүжигчин, дуучин Rain буюу Jung Ji Hoon тэргүүлж, дэлхийн хүн гэдгээ баталсан. Тэгвэл дуучин Rain өчигдөр Тайваний Тайпэй хотод тоглолтоо хийжээ. Энэ талаар манай сайтын Тайвань дахь сурвалжлагч мэдээллээ. Түүний сүүлд гаргасан “Bad Romance” цомог Өмнөд Солонгос төдийгүй Азид хамгийн их борлуулалагдаж байгаа юм. Дуучин, жүжигчин Rain нь 2009 онд “Ninja Assassin” гэх Холливудын кинонд гол дүр бүтээсэн нь түүнийг дэлхийд таниулах эхний алхам болсон юм. Мөн Тайпэй хотод Канадын залуу од Justin Bieber зочилжээ. Тэрбээр “My World” нэртэй аялан тоглолтоо өнгөрсөн баасан гаригт Хонконгт хийсэн бол Тайпэйд энэ сарын 15-нд хийжээ.
С.Сүндэр