Шилдэг борлуулалттай номыг танилцуулж байна

Хуучирсан мэдээ: 2011.05.16-нд нийтлэгдсэн

Шилдэг борлуулалттай номыг танилцуулж байна

“Интер ном” номын их дэлгүүртэй хамтран энэ сарын 7-13-ны өдөр борлуулалтаараа тэргүүлсэн эхний арван номыг утга зохиолын ба бусад гэсэн хоёр төрлөөр танилцуулж байна. Өнгөрсөн долоо хоногийн уран зохиолын  bestseller-т “Чонон сүлд” роман тэргүүлсэн хэвээр байгаа бол жагсаалтын долоодугаарт Стефан Цвейгийн “Танихгүй эмэгтэй захидал” ном багтжээ. “Драмын дөрөв”-ийн дэлгэцийн анхны бүтээл болон амилсан тус зохиол эрэлт ихтэй байгаа бөгөөд “Интер” номын их дэлгүүрийн бүх салбарт 8000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа юм. Харин бусад төрлийн номын bestseller-ыг “Амжилтын хөтөч” ТББ-аас эрхлэн гаргасан “Эртний Түвдийн залуужуулах нууц жор” ном тэргүүлсэн хэвээр аж. Эл номонд Түвдийн ард түмний, тэр дундаа буддын сүм хийдийн лам нарын хийдэг иогийн гайхамшигт дасгалуудын төгс хослолыг өнөөгийн бид хийж сурснаар нас залуу, бие эрүүл, урт удаан наслах боломжтой тухай энэ номонд өгүүлсэн байдаг. Эдгээр дасгал, зөвлөмжүүдийг дагаж мөрдсөөр хүн 20,30 насаар залуужсан тухай эндээс та олж уншаарай.

Уран зохиолын bestseller 10 ном

1.Чоно сүлд-Зян Рун
2.Ногоон нүдэн лам
3.Хайр…CD-тэй сонгомол өгүүллэг
4. Шинэ сар-Стефени Мэйер    
5. Бүрэнхий-Стефени Мэйер     
6. Домогт Ану хатан-Б.Шүүдэрцэцэг   
7. Танихгүй эмэгтэйн захидал- Стефан Цвей  
8. Атаархах зүйл үгүй  
9. Дэлхийн сонгомол өгүүллэг  
10. Сүмтэй бударын чулуу-Р.Чойном   .

Бусад bestseller 10 ном

1. Эртний Түвдийн залуужуулах нууц жор
2. Очир огтлогч   
3. Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг 1,2
4. “Oxford English-mongolian, Mongolian-english dictionary” pocket  
5. Өглөөний хүн  
6. Өнөөдрийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан  
7. Хайрын сургамжит өгүүллэг  
8.Сургамжит өгүүллэгүүд-3  
9. Далд ухамсар  
10.Ээж ба хүүхэд- Элизабет Фенвикын ном борлуулалтаараа тэргүүлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж