Мансууруулах бодис зөөж яваад амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2011.05.16-нд нийтлэгдсэн

Мансууруулах бодис зөөж яваад амиа алджээ

Монгол Улсын иргэн Н гэгч Казахстан улсын нутаг дэвсгэрээс мансууруулах төрлийн бодис биедээ “тээвэрлэж” яваад амь насаа алджээ. Түүнийг БНХАУ-ын Шинжан Уйгарын хил дээр байх үед залгисан бодис нь задарч, амь насанд нь хүрсэн гэх мэдээлэл Улсын Мөрдөн байцаах газарт ирсэн байна. Одоогоор уг мэдээллийг албаны эх сурвалж баталгаажуулаагүй байна. Харин өөр нэг эх сурвалжийн хэлснээр Баян-Өлгий аймгийн харьяат Н гэгч мансууруулах төрлийн цагаан өнгийн бодисыг бэлгэвчинд хийн залгисан байжээ.

Н.Түвшин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж