Баян-Өлгийчүүд Тулгар төр байгуулагдсаны 2223, Их Монгол улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баярыг 7 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.
Баян-Өлгий аймгийн наадам өнөр өтгөн болж улсын харцага Ж.Амартүвшин, у.ө.и.н Ж.Оргил, у.н Н.Батзаяа, С.Багахүү нараар манлайлуулсан хүчит 256 бөх зодоглон барилдлаа.
Барилдаанд энэ онд одтой сайхан барилдаж байсан Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат, Бишрэлт дэвжээ, Ховд нутгийн хөгжлийн төлөө сангийн бөх сумын заан Бүрнээгийн Баянмөнх найм даван түрүүлж бөх сонирхогчдын хүслийг биелүүлэв. Үзүүрт Дэлүүний Нурланы Мустафа хэмээх тэгшхэн сайхан бөх хүрсэн бол их шөвөгт Баян-Өлгийн залуу арслан Бередмуратын Серик, Ховдын Дарвийн Бальдаржамцын Тайваны хамт шалгарч Тайван харцага боллоо. Дунд шөвөгт үлдсэн Ховдын О.Очбат, Ц.Дармаабазар, Баян-Өлгийн М.Өзгерис, Говь-Алтайн П.Гаанжуурсүрэн нар аймгийн начны болзол хангалаа. Оноолтыг тавын даваанаас үзнэ үү.
Тавын даваа
1. Ж.Амартүвшин у.х – Ц.Дармаабазар с.з
2. Ж.Оргил у.ө.и.н – П.Гаанжуурсүрэн с.з
3. Н.Батзаяа у.н – Б.Баянмөнх с.з
4. К.Канат а.а – О.Очбат с.з
5. Б.Баатарцол а.а – М.Өзгерис с.з
6. Б.Серик а.а – Б.Төмөрбаатар а.х
7. М.Еркебулан а.а – Н.Мустафа а.н
8. Б.Тайван а.н – У.Береке а.н
Зургаагийн даваа
1. Б.Серик а.а – П.Гаанжуурсүрэн с.з
2. Б.Тайван а.н – М.Өзгерис с.з
3. Н.Мустафа а.н – Ц.Дармаабазар с.з
4. Б.Баянмөнх с.з – О.Очбат с.з
Долоогийн даваа
1. Б.Серик а.а – Б.Баянмөнх с.з
2. Б.Тайван а.н – Н.Мустафа а.н
Наймын даваа
1. Н.Мустафа а.н – Б.Баянмөнх с.з
Их насны морины уралдаанд тус аймгийн Алтай сумын уяач С.Ханыбекийн хээр түрүүлж, аймгийн ерөнхий прокурор Т.Батсүхийн халтар морь аман хүзүүдэв. Мөн жороо морины уралдаанд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын уяач Кеншиликийн хүрэн, даганы уралдаанд Баяннуур сумын уяач Досболатын хул, шүдлэнгийн уралдаанд Толбо сумын уяач Темелханы хээр, хязаалангийн уралдаанд Буянт сумын уяач Лхагвасүрэнгийн хээр, соёлонгийн уралдаанд Алтай сумын уяач Нарангэрэлийн буурал, азарганы уралдаанд "Суат» компаний захирал С.Шарипийн азарга түрүүлэв.
Баян-Өлгий аймгийн энэ жилийн баяр наадмын хүндэтгэлийн хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, боловсрол, эрүүл мэнд, үйлдвэр үйлчилгээ, газрын тосны салбарт он удаан жил үр бүтээлтэй ажилласан дараах хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагнав.
Эх сурвалж: www.bayan-olgii.gov.mn