Холливудын алдарт жүжигчин Анжелина Жолие шинэхэн уран бүтээлийнхээ ажилд ханцуй шамлан оржээ. Тэрбээр энэхүү киноныхоо гол дүрд нөхрийнхөө хамт тоглож байгаа бөгөөд жүжиглэхийн зэрэгцээ найруулагч, продюссорын ажлыг ч гүйцэтгэж байгаа гэнэ.
Холливудын гайхалтай жүжигчин, чадварлаг найруулагч болох түүний энэ удаагийн уран бүтээл нь “By the sea” гэх нэртэй бөгөөд бараг 10 жилийн дараа Брэд Питтэй хамт тоглож байгаагаа онцлог юм байна. Тэд хамгийн анх 2005 онд “Mr.&Mrs. Smith” кинонд хамтран тоглож, тухайн үедээ л үзэгчдийг байлдан дагуулсан бүтээлд тооцогдож байсан юм. Энэ кино тэдний хамтран тоглосон хоёр дахь бүтээл нь болж байна.
Эх сурвалж: www.mminfo.mn